Мөс цөмрөх эрсдлээс сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-15 11:32:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ард иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Сарын дунд үеэс аймгийн хэмжээнд ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа аж. Тиймээс зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг, татам орчимд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байгаа юм байна.

Орон нутагт зорчин явагчдыг баталгаатай зам гүүрээр гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

                                                                                                                          Б.Мөнхзул

 

Related news