Баянхонгорт хоёр нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-22 10:11:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргын сонгуульд Д.Ширмэн, А.Эрдэнэбилэг нар нэр дэвшиж байна.

Д.Ширмэн 2012 онд Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуульд Богд сумаас сонгогдож, аймгийн ИТХ-ын даргын албыг хашиж байсан. Харин А.Эрдэнэбилэг Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга, аймгийн Татварын хэлтэсийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Орон нутгийн намын даргын сонгууль ирэх сарын 2-нд болно.

Одоогоор аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан ажиллаж байгаа бөгөөд улирагч сонгуулийн жилд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн юм.

                                                                                                              Б.Мөнхзул

Related news