Баянхонгорт боом өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрд багт малын боом өвчин гарчээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн нэг үхэр энэ сарын 12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар боом өвчин болох нь тогтоогдсон байна.
Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн нэг үхэр энэ сарын 14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч шинжлэхэд 18-ны өдрийн хариугаар боом өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.
Б.Мөнхзул