Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 19:35:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдрийн 18 цагаас маргаашийн 18 цаг хүртэл орон нутгийн авто замыг түр хязгаарласан байна.

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээгээр тухайн аймгийн нутаг дэвсгэрт байгаль цаг агаарын аюулт үзэгдэл болох эрсдэлтэй байгаа тул хот хоорондын болон орон нутгийн замаар зорчих хөдөлгөөний түр хорьсон аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярын захирамж гарчээ.  Мөн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг ард иргэдэд түргэн шуурхай мэдээлж байхын аймгийн УЦУОШТөвийн даргад үүрэг болгосон байна.

Энэ сарын 22-23-нд тус аймгийн ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж явган шуурга шууран, салхи 22-23-нд зарим газраар 9-12 м/с хүрч ширүүсч, 22-24-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүрч хүйтрэх аж. Мөн өнөөдөр тус аймгийн зарим нутгаар энэ жилийн анхны бороо орсон байна.

Д.Мишигсүрэн

Related news