Дахин дөрвөн иргэн сураггүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-24 16:28:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьт цаг агаарын байдал хүндэрсний улмаас дахин 4 иргэн алга болжээ.

Тус аймагт 2 хүн төөрч, сураггүй болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Аймгийн онцгой комиссын одоо өгч байгаа мэдээгээр дээрх 2 иргэний нэг буюу Баяндалай суманд алга болсон 15 настай хүүхийг олсон байна. Харин нэмж 4 иргэн бас сураггүй байгаа мэдээлэл сумдаас ирээд байгаа бөгөөд  Сэврэй, Мандал-Овоо, Манлай сумдад эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 22-ны өдрөөс 24-ны хооронд нийт 31 хүн алга болсны 26-г нь олоод байгаа ажээ. 

Тус аймгийн Сэврэй, Баяндалай, Булган, Цогт-Овоо, Мандал-Овоо, Хүрмэн сумын нутагт цас маш ихээр орсны улмаас гамшигийн байдалд хүрээд байна. Дээрх сумдад мал нэлээн их хэмжээгээр цасанд дарагдсан бөгөөд тус бүс нутагт онцгой комиссын гишүүдээр ахлуулсан баг буюу 42 албан хаагч, туулах чадвар сайтай 12 автомашинтай ажиллаж байгаа аж. 

Д.Мишигсүрэн

Related news