УИХ-ын гишүүн С.Ганбаатар Өвөрхангай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:14:27

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Арвайхээр хотод ажиллаж байна.

Тэрээр аймгийн хэлтэс, агенлагийн дарга нарын шуурхай хуралд оролцож, удирдлагуудад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, 2016 оны төсвийн төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөн тэдний сонирхсон асуултуудад хариуллаа.

Мөн тэрээр Өвөрхангай аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай танилцан багагүй ажил хийгдсэнд бахархаж байгаагаа аймгийн удирдлагуудад уламжилсан юм. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болоод ард иргэдтэй уулзсан бөгөөд төрийн эрх баригчдын бодлого, шийдвэрийн сайн, муу талыг өөрийн дүгнэлтээр танилцуулсан байна. 

Б.Батчимэг

Related news