Хэнтий аймагт “Баялаг бүтээгчдийн оролцоо” анхдугаар чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Ардын Дуу Бүжгийн Чуулгад Масс агентлагийн хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийнхөн “Баялаг бүтээгчдийн оролцоо” чуулга уулзалт өнөөдөр болж иргэдтэй санал хүсэлтээ хуваалцав.
Тус чуулга уулзалтад Баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхтөр, Хэнтий аймаг дах Баялаг бүтээгчдийн салбар хорооны дарга Д.Сүхболд зэрэг албаны хүмүүс, сумдуудын төлөөлөөс 160 гаруй баялаг бүтээгч иргэд оролцлоо.
Төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгаар явахад аймаг төдийгүй сумдад ч өөрийн гэсэн брэнд зүйл байдгийг онцлох зорилготой аж.
Энэ үеэр 10 гаруй хүнд Баялаг бүтээгчдийн холбооны үнэмлэх гардуулсан бөгөөд гишүүн болсон иргэд тодорхой хэмжээний татвар төлөх аж. Мөн иргэд санал солилцон, нутгийн брэнд бүтээгдэхүүний талаар ярилцаж, санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан шийдвэрлэх юм.
Уулзалтын үеэр иргэд аж ахуй нэгжийн үзэсгэлэн худалдаа болж сум сумдын төлөөлөөс өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулав.
Цаашид Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгонд баялаг бүтээгчдийн хорооны салбарын төлөөллөө байгуулах аж.
О.Буянхишиг
Related news


