Тайландын Эзэн хааны цомын төлөө тэмцээнийг манай 3 боксчин үргэлжлүүлэх болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-05 10:50:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Эзэн хааны цомын тэмцээн Бангкок хотноо энэ сарын 2-нд эхэлж тэмцээний эхний тойргийн тоглолтод манай гурван тамирчин өрсөлдөгчдөө ялав.

Манай баг тамирчдаас “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар дараагийн тойрогт хүч үзэхээр шалгарав.
Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нар дасгалжуулж энэ удаа 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д олимпийн хүрэл медальт, Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаяр, ОУХМ 75 кг-д Ж.Отгонжаргал нар  хүч үзэхээр Тайландыг зорьсон юм.

Д.Өлзий

Related news