Өсвөрийн уртын дуу дуулаачдын аймгийн анхдугаар уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-19 13:56:19
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Төв халхын нэрт уртын дуучин, МУСТА Чойжилын Намжилын нэрэмжит Өсвөрийн уртын дуу дуулаачдын аймгийн анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Уралдаанд төв, хөдөөгийн сургуулийн 30 гаруй сурагчид өрсөлдсөнөөс Өлзийт сумын сурагч
 Н.Бадамдолгор ахлах насны төрөлд, Шинэжинст сумын сурагч н.Минжинсор дунд насны төрөлд тус тус Гранфри шагналыг эзэн болов. 
Сонирхуулахад, Тус уралдааныг шагналын санг нь Ч.Намжилын гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэжээ. Мөн ирэх онд Уртын дууч, МУСТА Ч.Намжилын 80 насны ой тохиох бөгөөд 2018 онд түүний нэрэмжит Улсын уралдааныг Баянхонгор хотноо зохион явуулахаар товлосон байна.
                                                                                                           Б.Мөнхзул
Related news