Улаанбаатарт ширээний теннисний “Mongolia cup-2017” олон улсын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-19 17:24:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ширээний теннисний “Mongolia cup-2017” олон улсын тэмцээнийг дөрөвдүгээр сарын 20-22-нд Спортын төв ордон /СТО/-ы А зааланд зохион байгуулна.

Манай улсад 10 жилийн дараа зохион байгуулж байгаа ширээний теннисний олон улсын тэмцээнд 12 улсын баг тамирчин оролцох санал ирүүлсэн бөгөөд БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Хонконг, Польш зэрэг орон урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ. “Mongolia cup-2017” олон улсын тэмцээний техникийн ивээн тэтгэгчээр Хятадын “Grand China Sports” групп, ивээн тэтгэгчээр “Төмөрт-Өргөө”, “Бласт”, “Talk talk english” тэргүүтэй олон компани, байгууллага тодроод байна.
“Mongolia cup-2017” тэмцээний өмнө “Grand china sports” групптэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэд олон улсын “А” зэрэглэлийн 16 ширээ, олон улсын тэмцээн явуулах шал, шигшээ болон үндсэн багийн 60 тамирчны хувцас хэрэглэл хандивласан.
Мөн ширээний теннист гэрэлтүүлэг их чухал учраас СТО-ы “А” заалны гэрэлтүүлгийг тус группээс бүрэн шийдэж өглөө. Ер нь тэднээс 100 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлээд байгаад Монголын ширээний теннисний холбооноос талархалаа илэрхийлж байна.
 Д.Өлзий  
Related news