Н. Цэнд- Аюуш: Өвлийн хүлэмжийн дутууг гүйцээчихвэл жилд 3 удаа ургац авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Орон нутгийн хөгжлийн сангийн 700 шахам сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандалговиос урагш 4 орчим км- т өвлийн хоёр хүлэмж сүндэрлээд байгаа юм. Өнгөрсөн жилийн зун ашиглалтад оруулсан боловч одоогоор халаалт дулаан, гэрэл цахилгаанд хараахан холбогдоогүй, агааржуулагч, дусал усалгааны систем тавигдаагүй байна.Гэхдээ энэ хавар тариалалт хийсэн. Хоёр хүлэмжийг тус бүр нэг хоршоо гэрээгээр эзэмшиж байгаа бөгөөд тэдний нэг “Хүрээн ус” хоршооны дарга, агрономич Н. Цэнд- Аюуштай уулзлаа.
-Тариалалтаа хийгээд хэр удаж байна вэ?
-Үрсэлгээгээ 3 дугаар сарын 5- наас хийж эхэлсэн. Одоо бол хөрсөндөө суулгаад, тариалалтаа бүрэн хийчихсэн.
-Нэг төрлийн ногоо юу, аль эсвэл хэд хэдэн төрлийнх үү, тариалалтын хувд...?
- Зөвхөн өргөст хэмх тарьсан. Горимоороо бол нэг хүлэмжид нэг л төрлийн ногоо тарих нь илүү зохимжтой байдаг. Энэ жилийн хувьд зөвхөн өргөст хэмх тарьж нийлүүлэлт хийнэ дээ.
-Яагаад өргөст хэмх гэж сонгоо вэ? Ямар сортыг чухалчлав?
- Орон нутгийн зах зээлийн эрэлтэд нийцүүлсэн юм. Нөгөө талаар өргөст хэмх бол эрүүл мэндийн олон талын ашиг тустай ногоо учраас ард иргэдийн хүнсний хэрэгцээний салшгүй нэг хэсэг болгоё гэж зорьж байгаа. Сортын хувьд “Монгол ногоо” хөтөлбөрөөс саладин F1- ийг сонгосон. Энэ бол хүлэмжинд зориулсан сорт. Өндөр ургац авдаг нь туршилтаар батлагдсан байдаг учраас өргөст хэмх дотроо хамгийн боломжит сорт гэж үзсэн. Гөлгөр гадаргуутай, хар ногоон хөрстэй урт өргөст хэмх ургана даа. Нэг м.кв талбайгаас 10- 15 кг ургац өгөх боломжтой. Бидний хувьд эхэлж тарьж байгаа учраас 10 кг ургац ямар ч байсан авчихна гэж бодож байгаа шүү.
-Эхний ургацаа хэдийгээр авах уу?
-За, ямар ч байсан долдугаар сарын эхээр ургац авна аа. Тэгж тооцож үрсэлгээ, тариалалтаа хийсэн.
-Хүлэмж хэдий хэр хэмжээний ашигтай талбайтай вэ?
- Яг тариалалт хийсэн ашигтай талбай бол 400 м.кв. Ер нь бол энэ хүлэмж маань 600 м.кв талбай бүхий байгууламж шүү дээ. Нөгөө хүлэмж бас адил. Нийлээд 1200 м. кв гэсэн үг.
- Хүлэмж бүрэн гүйцэд ашиглалтад ороход одоо юу дутуу байгаа вэ?
-Гэрэл цахилгаан, халаалт дулааны эх үүсвэргүй байгаа. Агааржуулагч сэнс тавигдаагүй. Усалгааны систем бас дутуу. Хэрвээ бүрэн гүйцэд ашиглалтад оруулчихвал жилд гурван удаа ургац авчих бүрэн боломжтой. Дулааны улирал урт үргэлжилдэг учраас өвлийн хүлэмж ашиглах тохиромжтой бүрдэл манайд бий.
-Халаагууруудыг суурилуулчихсан, цаанаа холбох эх үүсвэрийг л бүрдүүлчихэд болох юм байна, тийм үү?
-Тийм ээ. Хүлэмж бол орон нутгийн өмч. Дутууг нь гүйцээхэд багагүй хөрөнгө хэрэгтэй учраас төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа ийм үед орон нутгийн төсөв хөрөнгө хүрэлцэхгүйн зовлон бас бий. Гэхдээ нэгэнт ийм том байгууламж барьчихсан учраас хүчин чадлын нь хэмжээгээр бүрэн ашиглаад жилийн аль ч улиралд нарийн ногооны нийлүүлэлт хийж, ард иргэд үр өгөөжийг нь хүртээд эхлэх нь л чухал байгаа.
-Халаагуурт гараа хүргэхэд цаанаас халаалт ирж байгаа юм шиг халсан байна. Тэгэхээр хүлэмжийн дулаан нөөцлөлт маш сайн юм байна даа?
- Тийм. Өвлийн зориулалтай учраас дулаан шингээлт бол үнэхээр сайн юм билээ. Нэмэх 40- 50 хэмийн дулаан бүрэлдэнэ шүү дээ. Тийм учраас хөрс байнгын чийгтэй байхгүй бол маш амархан хуурайшаад байгаа юм. Хүлэмжийн хамгийн зохилтой усалгаа бол дуслын систем байдаг. Тэр нь одоогоор байхгүй учраас бид 250 орчим метр зайтай худгаас ус нөөцлөн гар аргаар усалж байгаа. Энэ бол технологийн горим алдагдах эрсдэлтэй байдаг. 40- 50 хэмийн дулаан орчинд бойжиж байгаа ургамал худгийн хүйтэн усаар услахаар хатгаа авч өвчлөх, янз бүрийн хорхой шавьжинд өртөх зэргээр...
Одоо чи харж байгаа биз, даавуун сүүдрэвчүүдийг бид татсан байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр, агааржуулагч сэнс суурилагдаагүй учраас хэт халалт үүсч, ургамал хатаах эрсдэлтэй учраас ингэж сүүдрэвч татсан юм. Одоогоор иймэрхүү маягтай л ашиглаж байна даа.

-Мэдээж, худаг усны хувьд найдвартай эх үүсвэртэйг л түшиглэсэн биз?
- Гүний худагтай. Олон жилийн өмнө Чех улсын хөрөнгө оруулалтаар гаргаж байсан худаг юм билээ. Усалгааны эх үүсвэрийн хувьд айлтгүй гэж бодож байгаа.
-Хүнсний ногооны шим тэжээл хөрсний бордооноос шууд хамаардаг учраас хөрсний үржил шимд та хэрхэн анхаарч байна?
-Өнгөрсөн жил бид Төв аймгаас сайжруулсан ялзмагтай хөрс авчирч дэвссэн. Одоо бол бууцаар бордоод тариалалтаа хийсэн. Бууц бол хамгийн цэвэр бордоо. Ингэж байж органик ногоо ургуулна шүү дээ. Цаашдаа ч хөрсөө бууцаар л сайжруулна. Өөр ямар нэг химийн бордоо хэрэглэхгүй.
-Танай хоршоо урьд нь хүнсний ногооны тариалалт хийдэг байсан уу?
-Тийм ээ. Сэлэнгийн Баруун хараад төмс хүнсний ногооны тариалалт хийдэг байсан. Аймгийнхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хэрэгцээнд зориулж төмс голдуухан тарьж, орон нутагт өгдөг. 2005 оноос үйл ажиллагаа эхэлсэн л дээ. Өнгөрсөн жил хүлэмж ашиглах аж ахуйн нэгж шалгаруулахаар тендэр зарлахад нь манай хоршоо оролцсон юм.
-Хүлэмжид хэдэн хүн ажлын байртай болоод байгаа вэ?
-Манай хоршоо 20 хүнтэй. Хүлэмжинд 7 хүн ажиллаж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Ургац арвин байг. Амжилт хүсье

Т. Отгонтуяа