Цогтцэций дэх салхин цахилгаан станц энэ оны сүүлээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 15:07:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Цогтцэций сум нь салхин цахилгаан станцын "Клим Энержи Ази" ХХКомпанитай хамтран ажиллахаар боллоо. 

Сумын удирдлагууд сэргээгдэх эрчим хүчний салхин цахилгаан станцын "Клим Энержи Ази" ХХКомпанитай орон нутаг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. Тус салхин станц нь Монгол Улсдаа хоёрт орох томоохон хэмжээний сэргээгдэх эрчим хүчний байгууламж юм. 
 

Цэций уулын ард байгуулж буй уг станц нь ирэх 12 сард ашиглалтад орох бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус сумын Сийрст багт олон талт ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд бэлчээр усжуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслах, орон нутгаас ажилтан авч  

бэлтгэн цаашинд ажлын бараар хангах, ногоон байгууламж байгуулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ. Тухайн салхин цахилгаан станц нь Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах бөгөөд нөлөөллийн бүс нутагтаа түлхүү анхаарч ажиллахаар болжээ. 
Д.Мишигсүрэн
Related news