НҮБ: Зэвсэгт мөргөлдөөний улмаас 13 сая хүүхэд сурч чадахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:06:58

НҮБ. /ВВС/. Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөний улмаас 13 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байна гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн нэгэн үеийн итгэл найдвар тасарч байна.

Сири, Ирак, Йемен болон Ливид бараг 9000 сургуулийг хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхэд ашиглах боломжгүй байна.

Сири, Ирак, Йемен, Ливи болон Суданы сургуулийн насны хүүхдүүдийн 40 орчим хувь буюу 13.7 сая хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байна гэж НҮБ мэдэгдээд, “Энэ үзүүлэлт ойрын саруудад 50 хувь хүрч болзошгүй” гэлээ.

2011 оны гуравдугаар сараас хойш Сирийн дөрвөн сургууль тутмын нэг нь хаагдсаны улмаас хоёр сая гаруй хүүхэд сурч чадахгүй байна.

Г.Доржханд

Related news
Comments