Оюуны мэлмий сургууль гавьяат эдийн засагчийн нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-26 19:32:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ерөнхий боловсролын Оюуны мэлмий сургууль гавъяат эдийн засагчийн нэрэмжит боллоо. 

Байгуулагдаад эдүгээ 10 жилийнхээ ойтой золгож буй Даланзадгад сумын “Оюуны мэлмий” ЕБС-ийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Долгорын Бямбаа агсны нэрэмжит сургууль болгон, түүний үр хүүхэд нь тус сургуулийн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд жилд 4 саяас доошгүй хөрөнгө оруулалтын ажлыг уг сургууль дээр хийх ба энэ жилийн хувьд 30 сурагчдад бүжгийн гутал өгчээ. Цаашид санамж бичгийн хүрээнд сурагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. 
Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа нь Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул юм. Тэр улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан ажиллан хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтний нэг бөгөөд түүний үр хүүхдүүд нь одоо ч аавынхаа уйгагүй хөдөлмөр зүтгэлийг өвлөн залуусыг сурч боловсруулах их үйлсэд шимтэн явна.

Д.Мишигсүрэн

Related news