Бөөгийн “Онгод” төвийг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур төв болох зорилтын хүрээнд гадаад, дотоодын аялагчдын сонирхолыг татах бүтээн байгуулалтын ажлыг хийх төлөвлөгөөний хүрээнд Хөвсгөл нуур ордог Жанхайн давааны орчим бөөгийн “Онгод” төвийг байгуулахаар болжээ. Хүн төрөлхтний эртний шашин бол бөө мөргөл бөгөөд Хөвсгөл аймагт халх, дархад, буриад, цаатан бөө байдаг учраас орон нутгийн онцлогийг харуулсан бөө мөргөлийн төвтэй болох гэнэ. Тус төв нь буган чулуун хөшөө, хадны сүг зураг, хүн чулуу, гэрэлт хөшөөг байгуулж эдгээр нь бүгд тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай байх аж.
Онгод төвийн хаалга нь хоймор нутгийн 6 дахь хошуу мал болсон цаа буга, тэнгэр, галыг бэлэгдсэн байх төдийгүй гэрийн хэлбэртэй театр, түүх дурсгалын музей, аймгийнхаа 8 зүгийн их хайрханы чулуугаар хийморийн овоог босгох аж. Бөө мөргөл дархад, цаатан, урианхай нарын дунд өргөн дэлгэрч, тэдний үндсэн шашин болсон түүхтэй. Байгалийн элдэв үзэгдэл, амьдрал ахуйд тохиолдсон гай гамшиг, үхэл зовлон, баяр баясгалан, азтай тохиолдол нь нутаг усны, тэнгэр хангайн эздийн хилэгнэл, хайр ивээлээс болж байна хэмээн уул ус тэнгэрийн эздэд мөргөж аврал гуйдаг. Үүнээс уламжлан лус савдаг, уул хайрхан, тэнгэр хангайн хэлийг ойлгодог бөө зайран, удган бий болсон гэж үздэг байна. Дархад, цаатан, урианхай нарын бөө мөргөлийн агуулга бараг адилхан гэж судлаачид үздэг байна. Гэхдээ цаатангийн бөө мөргөл нь эртний шинж чанарыг илүү хадгалан, шарын шашны нөлөө бага туссан байдаг. Цаатан бөө нар аврал өршөөлөө гөрөөсний дүрээр бүтээсэн онгон сахиусаас гуйдаг бол дархад бөө нарын бөө мөргөлд дээд, дунд, доод гурван ертөнц байдаг гэж үзээд гурван тэнгэрийн эзэд хайрхнаас өршөөл аврал эрж гуйдаг аж. Бөө удган нарын тахиж шүтдэг гол зүйл нь онгод бөгөөд тэдний онгод нь нутаг усныхаа уул, ус, хэц асганд орогнож байдаг гэж үзээд бөөлөхөд нь онгод ирж, тэдний биенд шингэж ач тусаа үзүүлдэг төдийгүй онгодыг дуудах тусгай дуудлага, тамлага байдаг ажээ.

Б.Гантуяа