Нью-Орлеансыг "Катрина" дайрснаас хойш 10 жил өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:28:37

НЬЮ-ОРЛЕАНС. /VOA/. АНУ-ын Луизиана муж улсын боомт хот болох Нью-Орлеансыг “Катрина” хар салхи дайрснаас хойш 10 жил өнгөрлөө. Хар салхинд нэрвэгдэн амь эрсэдсэн хүмүүсийг тус хотын оршин суугчид дурсан саналаа. Энэ нь АНУ-ын түүхэнд болсон хамгийн их гарз хохирол учруулсан байгалийн гамшгуудын нэг байсан юм.

Хар салхины улмаас үүссэн үерт 1800 гаруй хүн амь эрсэдсэн.
Бямба гарагт болсон дурсан санах ёслолд Нью-Орлеанс хотын дарга Митч Ландрье тэргүүтэй хүмүүс оролцжээ.

Ёслолд оролцогчид дуугаа хураан чимээгүй зогсон хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн байна.

“Катрина” хар салхи дайрахаас өмнө Нью-Орлеанст жилд 10 сая жуулчин очдог байсан бол гамшгаас хойш дөрөв хүрэхгүй сая болж буурчээ.

Г.Доржханд

Related news
Comments