Тэргүүний барилгачид хөдөлмөрөө үнэлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОрчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Эл салбарын хөгжил олон улсын түвшинд хүрсэн, өндөр технологи нэвтэрсэн гээд ололттой тал бий ч эрхзүйн орчноо тодорхой болгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа нэмэгдүүлэх нь чухал гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна.
Барилгачдын талбайд болсон ойн арга хэмжээний үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа ярихдаа, “Орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөнөөр олон дэвшилтэт үр дүн гарсан. Салбарын хөгжлийг түргэтгэх гол хүч нь ажилчдын тогтвор, суурьшил, мэргэшлийн ур чадварыг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/-ыг хангах нь чухал. Сүүлийн таван жилд барилгын салбарт ХАБ-ыг чухалчилснаар осол, аваар хоёр дахин буурсан. УИХ-д өргөн барьсан Барилгын тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг тодорхой тусгасан” гэлээ.
Мөн үеэр барилгын салбарт олон жил ажилласан иргэн, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулав. Шилдэг болон тэргүүний барилгачнаар Ч.Мөнхтуяа, Ш.Долгоржав, В.Жаргалсайхан, Б.Баттулга нарын хүмүүсийг шагнасан юм.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                     
                    
Comments