Хөгжимт драмын театрынхан Атырауд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 16:46:45

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрынхан гуч орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр Казахстан Улсын Атырау мужид явж байна.

Тэд уг мужийн хэд хэдэн районаар явж урлагийн тоглолт хийсний дотор Курмангазы районыхан өндөр хүндэтгэлтэй хүлээн авсан байна. Тэд маргааш Казахын төрт улс байгуулагдсаны 550 жилийн ойд зориулсан жүжиг тоглолтын тэмцээнд оролцож авъяасаа сорино гэж театрын захирал М.Ертай Атыраугаас мэдээллээ.

Ш.Айзаря

Related news