Баруун-Урт-Улаанбаатарын зорчигч тээврийн үнэ буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 17:07:52

Баруун-Урт-Улаанбаатарын хоорондох зорчигч тээврийн үйлчилгээний үнэ 5500 төгрөгөөр буурлаа.

Аймгийн төвөөс Улаанбаатар хотруу явахад иргэд талдаа 27000 төгрөгөөр зорчдог байсан бол одоо 21000 амь даатгалтайгаа нийлээд 21500 төгрөгөөр зорчих болжээ.

Энэ нь аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон тул тээврийн хэрэгслийн зарцуулах шатахууны хэмжээ багассан, нөгөөтэйгүүр хууль бус тээвэрлэлт нэмэгдэх хандлагатай байгаа зэрэг нь ийнхүү үнээ бууруулах шалтгаан болжээ.Зорчигч тээврийн үнэ бууруулах шийдвэрийг тээврийн компаниудын санал дээр үндэслэн гаргасан байна.

Тус аймагт “Хараацайн жигүүр” болон орон нутгийн “Дарьганга өртөө” гэсэн 2 компани хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

 

Related news