Батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг НАТО-гийн гишүүн орнуудад уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-26 09:59:05
БРЮССЕЛЬ. /АР/. Батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн холбоотнууддаа уриалаад “НАТО-гийн гишүүн орнууд санхүүгийн үүргээ биелүүлж, эвслийн үйл ажиллагаанд адил тэгш шударгаар хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэлээ.
 
Д.Трамп Бельгийн нийслэл Брюссель хотод өчигдөр болсон НАТО-гийн удирдагчдийн Дээд хэмжээний уулзалтад оролцохдоо ингэж уриалсан байна.
 
АНУ-ын төрийн тэргүүний хэлснээр, тус эвслийн 28 гишүүн орны 23 нь батлан хамгаалахын салбарт зарцуулах ёстой мөнгөө төсөвлөн гаргахгүй байгаа ажээ.
 
Батлан хамгаалахын салбарт жил бүр ДНБ-ий 2 хувиас багагүй хэмжээнийг мөнгийг зарцуулна гэсэн амлалтаа биелүүлэхийг Д.Трамп НАТО-гийн улс орнуудад хандан уриалсан байна.

Тэрбээр хэлэхдээ  “аюул занал өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөл байдалд батлан хамгаалахын салбарт ДНБ-ий 2 хувийг зарцуулна гэдэг бол тун хангалтгүй” гэсэн байна.
Г.Доржханд
 
 





 
Related news