Архангай аймагт 60 мянга орчим сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-07 09:31:35
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 27125 өрх бүхий, 93.000 хүн амтай. Үүнээс 59856 сонгогч байна. Эрдэнэбулган хамгийн олон буюу 3716 сонгогчтой сум бол Өндөр-Улаан сум 3667, Эрдэнэмандал сум 3604, Цэнхэр сум 3582, Ихтамир сум 3530 сонгогчтой, бусад сумуудад 1400-2800 гаруй сонгогчтойгоор 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно.
Иргэний хаягийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн хуулийн дагуу өнгөрөгч 4-р сарын 27-ноос зогсоосон. Харин сонгогч шилжилт хөдөлгөөн хийлгэхээр болбол 14 хоногийн өмнө санал авах байрнаасаа хасуулж, шилжиж очсон санал авах байрандаа сонгууль болохоос 10 хоногийн өмнө бүртгүүлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, 6-р сарын 12-ноос өмнө хүсэлтээ гаргана гэсэн үг. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг 6-р сарын 12-нд зогсоох юм байна.

Б.Гэрэлт-Од
Related news