Орлогоосоо 50 саяыг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 13:59:05

Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит Хөвсгөл дулаан компаний төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж компаний үйл ажиллагааны орлогоос 50 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргажээ.

Хуралдаанаар хүйтний улирал ирж байгаа үед өвлийн бэлтгэлийг сайтар базааж ажиллах, компанийн өр авлагыг хэрхэн барагдуулж буй талаар мэдээлэл хийж, анхдугаар хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, компаний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ.

Б.Гантуяа

Related news