Байгалийн өнгөт чулуу түүж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 17:53:45

Хэнтий аймгийн Цагдаагийн газраас санал оруулсанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит бус хурлыг хуралдуулж цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэх шаардлагтай байгаа асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ үеэр  Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр, Дархан зэрэг сумдын нутаг дэвсгэрт байгалийн өнгөт чулуу түүж байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчлэгдсэн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээнд аймгийн төсөвт төвлөрүүлсэн хүү торгуулийн орлогоос замын цагдаагийн тасагт “Police reader” төхөөрөмж авч албан ажилд ашиглах тухай саналуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн аж.

О.Буянхишиг

 

Related news