Улаанбаатар-Бусаны чиглэлд шууд нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-16 17:04:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани энэ сарын 22-ноос Улаанбаатар-Бусаны чиглэлд шууд нислэг үйлдэнэ.

Тус компани долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагт тогтмол нислэг үйлдэх юм. Өмнө нь Монгол Улсаас зөвхөн Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол ийнхүү БНСУ-тай холбогдох хоёр дахь шинэ урсгал нээгдэж байна.

Одоогоор Үндэсний Агаарын тээвэрлэгч “МИАТ” Компани Боинг гурван ширхэг 737-800, хоёр Боинг 767-300 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт хотуудад тогтмол нислэг үйлдэж байна. Мөн Хайнань, Чэжү арал, Японы Нагоя, Фүкүока, Бали арал руу захиалгат нислэг хийж байгаа юм.
Ч.Ариунболд
Related news