Хадгийг зөвхөн авдартаа хадгалах учиртай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдээс сүсэгтэн олондоо хандан урин дулааны цагт ах дүүс нутаг олноороо хамтран ургийн баяр наадам хийхдээ хангай дэлхийдээ хадаг өргөж хог хийхгүй байхыг анхааруулж хадгийг зөвхөн авдартаа хадгалж буян хураах нь чухал гэдгийг танилцууллаа.
Сүүлийн үед иргэд хятад улсад үйлдвэрлэсэн хадагийг ихээр хэрэглэх болж гарсан уул овоондоо өргөх, ургаж буй модонд уях зэрэг тохиолдол нэмэгдсэний улмаас хаа сайгүй хадаг хөглөрөн хог болдог болсон гэнэ. Хадаг уясан ургаа модны өсөлт зогсдог, хадаг хаясан газар олон жил газрын хөрсөнд өвс ургамлыг ургуулахгүй байдаг зэрэг олон сөрөг үр дагавартай учраас иргэдийг хадагийг зохистой хэрэглэж байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байх уриалгыг гаргалаа. Монголчууд эрт дээр үеэс хадгийг авдартаа олон жил хадгалвал буйн хураадаг гэж ихэд хүндлэн билэгшээдэг байсан гэдгийг Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн лам М.Мөнхбат хэлж байлаа.

Б.Гантуяа