Өмнөговь аймагт зөөврийн хайрцгаар 933 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-07-07 10:12:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалт өнөөдөр 7 цагт эхэллээ. Тус аймагт нийт 41844 сонгогч саналаа өгөх юм.
 
Өчигдөр битүүмжилсэн хайрцгаар санал хураалт явсан бөгөөд 1002 сонгогч хүсэлт гаргаснаас 933 сонгогч саналаа өгчээ. Санал авах 54 байр ажиллаж байна. Дахин санал хураалтын ажилд 492 хүн ажиллаж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн
 

Related news