“Бүх бараа-1000 төгрөг” чөлөөт худалдаа зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:13:12

Давсан хэрэгцээгээ хямд өртөгөөр худалдах  давуу талыг олгосон “Бүх бараа- 1000 төгрөг” чөлөөт худалдаа энэ сарын 31-ний өдөр Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд боллоо.

Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,Засаг даргын тамгын газраас “Сайн дурын ажилтан” төслийн хүрээнд зохиосон ажилд Солонго цогцолбор, Бумбардай цэцэрлэг, Байгаль орчин аялал жуулчлал,Биеийн тамир, спортын газар гэх мэт төрийн байгууллагаас гадна 300 гаруй иргэн оролцож, бусдад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг 1000-10,000 мянган төгрөгийн өртөгөөр борлуулав. Энд өвлийн куртик, гутал, сурагчийн ном дэвтэр, ахуйн хэрэглэл гээд хүний хэрэгцээг бүгдийг хангах олон төрлийн бараа дэлгээстэй байв. Хувь хүний хөгжил дэвшил, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх гол шалгуур үзүүлэлт болж буй “Сайн дурын ажилтан” төслийг  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах аж.

Ш.Шүрэнцэцэг

Related news