Э.Хүслэн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-04 14:46:12

100 буудалт даамын мягмар гарагт болсон блиц төрлийн дэлхийн аваргын тэмцээний 8-10 насны охидын төрөлд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн 9 тоглон 13 оноогоор мөнгөн медалийн эзэн болов.

Энэ төрөлд 13 орны 31 тамирчин өрсөлдсөн Беларусь, Хятадын тамирчид медаль хүртсэн байна. Голландын Бейлен хотноо болж байгаа 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 22 тамирчин өрсөлдөж байна. Мөн 8-10 насны хөвгүүдийн насанд Б.Баярманлай, 20 хүртэлх насны охидын ангилалд Д.Одонтуяа нар 4 дүгээр байрт тус тус шалгарчээ.

Манай тамирчдын үзүүлсэн амжилтыг сонирхуулбал, залуучууд (хөвгүүд) Б.Мөнхжин – 17, Ц.Сүхбат – 20, залуучууд (охид) Д.Одонтуяа – 4, М.Одгэрэл – 12, А.Дашбаяр – 17, 14-16 нас (хөвгүүд), Б.Уудамбаатар – 21, М.Шийравжамц – 32, Б.Пүрэвжаргал – 35, 14-16 нас (охид) Б.Отгон-Эрдэнэ – 8, С.Сарантуяа – 18, С.Гандиймаа – 24, 11-13 нас (хөвгүүд) С.Мөнх-Оргил – 18, 11-13 нас (охид) Т.Ганчимэг – 12, Э.Маргад – 15, Г.Дүүрэнбилэг – 19, Б.Мишээл – 26, 8-10 нас (хөвгүүд) Б.Баярманлай – 4, Б.Энхрийлэн – 10, Б.Пүрэвбаатар – 14, 8-10 нас (охид), Э.Хүслэн- 2, Г.Ууганжаргал – 5, Г.Буяндэлгэр - 12 дугаар байранд тус тус шалгарсан байна.

Д.Өлзий

Related news