Сэлэнгийн цом наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:37:30

Сэлэнгэ нутгийн 17 сум, 6 тосгоны баг тамирчдыг хамарсан “Сэлэнгийн цом” спортын бага наадам хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Уг тэмцээн нь энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Яамны сайд Д.Эрдэнэбат нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйгаар онцлогтой юм.

“Сэлэнгийн цом” спортын бага наадам нь сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний бөх, шатар, теннис  зэрэг спортын 5 төрлөөр явагдах аж. Тэмцээний нээлтийн өдөр Сэлэнгэ нутгаас гаралтай улс төр, бизнес, урлаг, соёлын манлайлагчдын "Бүх одод”-ын сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт болох юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news