УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
erdenebat@montsame.mn
2017-08-16 16:13:07
УИХ-ын даргын 2017оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай  хуулийн холбогдох заалтад нийцүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулан иргэдээр хэлцүүлж байгаа билээ. Төслийг Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт тус бүр дээр байршуулан та бүхэнд хүргэж байна.

Төслийн заалтуудыг бусдаас ялгаатай харагдуулах үүднээс тод налуу хар үсгээр тодруулж өглөө. Үндсэн хууль 1992 онд батлагдсан бөгөөд 2000 онд өөрчлөлт орж байжээ.                                                                                                                                                           
                                                                                                                                                            
                                                                                                                                                                                 төсөл

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД  ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ                   
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
Нэгдүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд дор дурьдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
                                            
                                            1/ Хорин наймдугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:

Хорин наймдугаар зүйл.
1. Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.
 “3. УИХ нийтийн ашиг сонирхолыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс боошгүй нь болон УИХ дахь нам эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ дахь олонхи цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгээр УИХ түр хороо байгуулна.
4. Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно”
                                          
                                             2/ Дөчин зурагдугаар зүйлийн 4,5 дахь хэсэг:
Дөчин зургадугаар зүйл.
1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
2. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
“4. Төрийн жинхэн алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.
5. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах. Сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно”
                                     
                                                3/ Хорин тав1 дүгээр зүйл:

 “ Хорин тав1 дүгээр зүйл 1.Хууль УИХ-ын бусад шийдвэрийн биелэлт хянан шалгах УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон УИХ үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ
1.     Төрийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”
 
Хоёрдугаар зүйл, Монгол улсын  Үндсэн хуулийн  Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад (төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах) гэсний дараа  “ УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зэрдлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно”  гэсэн хоёр дахь өгүүлбэр,    Хорин нэгдүгээр зүйлийн  4 хэсгийн. Улсын Их Хурлын “ сонгуулийн”  гэсний дараа  “тогтолцоо “  журмыг хуулиар тогтооно. гэж тус тус нэмсүгэй
 
Гуравдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруул сугай:
                                              
                                                1/ Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
 Хорин хоёрдугаар зүйл.
 2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/
 
“ 2. Монгол Улсын Ерөнхийлөгч дараахь тохиолдолд УИХ-ыг  тараах шийдвэр гаргана
             1/ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос  доошгүй нь үзсэн.
             2/ УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.
Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
                                             2/ Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
Хорин зургадугаар зүйл.
1.     Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
   “1. УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдлэнэ.”
                                         
                                          3/ Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
Хорин долдугаар зүйл.
 2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
                 “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.”
                                               
                                          4/ Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг.

Хорин долдугаар зүйл.
               6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
 
”6. УИХ-ын  чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийнолонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлана. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ”
 
                                        5/ Гучин есдүгээр  зүйлийн 1 дэх хэсэг:
Гучин есдүгээр зүйл.
1.     Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
”1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гмшүүн байж болно”
                                                            
                                         6/ Гучин есдүгээр  зүйлийн 3 дахь хэсэг:

Гучин есдүгээр зүйл.
 
3. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.  
 
”3. Ерөнхий сайд  Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжлана.”
 
                                                 7/ Дөчин гуравдугаар  зүйлийн 4 дэх хэсэг:
  Дөчин гуравдугаар зүйл.
 4. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
”4.УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.УИХ-ын гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжёэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.”
                                                              
                                               8/ Дөчин зургадугаар  зүйлийн 1 дэх хэсэг:

  Дөчин зургадугаар зүйл.
1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
”1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар дор дурьдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
                                  1/Хууль зүй дотоод хэргийн яам
                                  2/Сангийн яам:
                                  3/Гадаад хэргийн яам:
                                  4/Батлан хамгаалах яам:
                                 5/Байгальорчины яам:
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтэцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д санал оруулж болно.”
                                                     
                                             9/ Дөчин зургадугаар  зүйлийн 3 дахь хэсэг:

Дөчин зургадугаар зүйл.
 3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
3. Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.”           
                                                
                                        10/ Тавин нэгдүгээр  зүйлийн 2 дахь хэсэг:

                                                    ДӨРӨВ. Шүүх эрх мэдэл
Тавин нэгдүгээр зүйл.
 2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлана. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлана.”
                                     
                                          11/ Тавин долдугаар  зүйлийн 1, 2 дахь хэсэг:
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН  НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА
Тавин долдугаар зүйл.
1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.
2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
             ”1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум,/орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд тус тус хуваагдана.
2.Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”
                                               
                                           12/  Жардугаар  зүйлийн  2 дахь хэсэг:

Жардугаар зүйл.
 2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.
               ”2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот/ орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаатай томилно.”

Дөрөвдүгээр зүйл.   Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг УИХ-ын гишүүн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” Гэснийг УИХ-ын гишүүн нь  Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж , Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”төрийн ашиг сонирхолд” гэснийг “Үндэсний язгуур ашиг сонирхолд” гэж  Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “нийслэлийн” гэснийг “нийслэл хотын” гэж, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “гучин тав” гэснийг “дөчин” гэж, “хорин таван” гэснийг “гучин” гэж, Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь  хэсгийн “ажиллана” гэснийг ажиллах бөгөөд арван нэгэн гишүүнээс бүрдэнэ.” гэж, Тавин наймдугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жардугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран нэгдүгээр зүйлийн  2,4 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэл, сум “ гэснийг  “нийслэл, хот, сум, хот / орон нутгийн харьяалалттай/,” гэж, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “нийслэлийн гэснийгнийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн” гэж. “Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын гэснийг  “Эдгээр Хурлын” гэж тус тус өөрчилсүгэй.
Тавдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн (Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.) гэсний “.эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нэгэн зэрэг” гэснийг хассугай.
 
Зурагдугаар зүйл. “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Гучин гуравдугаар зүйл.
1.     Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
                  3/ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
 
Долдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 7дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас эхлэн, Гуравдугаар зүйлийн 2,6,10 дахь хэсэг болон Зургадугаар зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас эхлэн улс даяар тус тус дагаж мөрдөнө.
Related news