Футзалын тивийн АШТ-ий эрхийн төлөө Зүүн бүсэд 5 баг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-05 14:42:03

Футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэй ур чадвараа сорихоор болжээ.

Энэхүү тивийн АШТ-ий эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна. Зүүн бүсийн тэмцээнд Монгол, БНСУ, Хятад, Тайвань, Хонконгийн багууд эрхийн төлөө хүчээ сорихоор багтжээ.

Д.Өлзий

Related news