Хятад улс агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Байгаль орчны яамнаас намар болон өвлийн туршид агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч үйл ажиллагаа явуулах болсноо зарлажээ.
Хятад улс нь урьдчилан тооцоолох хүчин чадлыг 7-10 хоног болгон нэмэгдүүлснээр үр дүнтэй урьдчилсан арга хэмжээ авахад хангалттай хугацаа гаргаж өгч байна гэж Байгаль орчны яамны мэдэгдэлд дурджээ.
Үр дүнтэй арга хэмжээ авахын тулд Хятадын хойд болон төвийн бүс нутгуудаар байрлах нийт 28 хотын ослын үеийн төлөвлөгөөг сайжруулах шаардлагатай байгаа юм.
Их хэмжээний агаарын бохирдол үүссэн үед, судалгааны багийнхан тус бүсийн ослын үеийн арга хэмжээг сайжруулан ажиллах бөгөөд хэрэв бүсүүдэд их хэмжээний агаарын бохирдол гарахыг урьдчилан тогтоож чадвал Байгаль орчны яамнаас мэдэгдэл гарган хамтарсан арга хэмжээнүүдийг авах аж.
Мөн Бээжин-Тяньжин-Хэбэй мужууд хамтран агаарын бохирдлын эсрэг ажиллах байгаль орчны агентлагийг байгуулан намар, өвлийн туршид уг асуудалтай тэмцэх арга хэмжээ авахаар болжээ. Хятад улсын хувьд зөвхөн авто машины зөвшөөрөл олгох, дахин үзлэгт оруулахаас эхлүүлээд үйлдвэрийн газруудад гаргаж болох бохирдлын хэмжээг багасгадаг. Мөн шинээр суурилуулж буй цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчний үүсвэр рүү хурдацтайгаар шилжүүлж байгаа нь цаашид гарах бохирдлын хэмжээг багасгахад ихээхэн нөлөөлдөг ажээ.
Х.Сарнай