Авьяаслаг Хэнтийчүүд-2015 урлагийн их наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙУлаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос “Залуусаа дэмжье” уриатайгаар зохион байгуулдаг “Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн наадмыг хоёр дах жилдээ болно.
Энэхүү наадам нь энэ сарын 21, 28-ны өдөр сумын мэндчилгээ, эстрад дуу /гоцлол/, нийтийн дуу /гоцлол/, гоцлол бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, содон авьяас, Хэнтийн мисс зэрэг найман төрлөөр зохиогдох аж.
Наадмын бүртгэл энэ сарын еснөөс 18-ны хооронд болох бөгөөд наадмын холбоотой мэдээллийг 9111-8206, 9680-6680, 89898817 дугааруудаас авах боломжтой.
Тус наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
О.Буянхишиг