140 кг дэрэвгэр жиргэрүүг хураан авч, хуулийн дагуу арга хэмжээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ерөө сумын 2-р багийн нутаг болох Буйлаастад ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”-г түүж байсан Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харъяат 12 иргэний түүсэн 140 кг дэрэвгэр жиргэрүүг хураан авч, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
БОАЖ Сайдын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/71 тушаалаар Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/-г түүж бэлтгэх зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд 360 тоннд багтаан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн олгосон байдаг. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 50 тонн Дэрэвгэр жиргэрүү түүх зөвшөөрлийг БОАЖЯ-ны Байгалийн ховор ургамалыг түүж, бэлтгэх зөвшөөрөлтэй зургаан ААН-д одоогоор өгөөд байгаа юм. Эдгээрт тус аймгийн Ерөө, Баруунбүрэн, Цагааннуур, Түшиг, Шаамар, Жавхлант гэсэн зургаан суманд түүж бэлтгэхийг зөвшөөрч эрхийн бичиг олгосон байна. Үүний дагуу Ерөө сумын Хонгорын нуруу, Яргайт, Хөх чулуут, Баруун, Зүүн сэнстэй, Буйлааст, Энхталын хөндий, Бор морьтын ар, Хунхын ар, Өлзийт ар, Карниковын давааны ар хэмээх газруудаас уг ургамалыг бэлтгэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Ч.Отгонцэцэг