Хэрх тосгоны сургууль, цэцэрлэгүүдийн бохирын асуудлыг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-03 10:17:43
Сэлэнгэ /Монцамэ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны сургууль, цэцэрлэгүүдийн өмнө тулгамдаад байсан бохир татан зайлуулах асуудал шийдэгджээ.
Тус тосгоны хувьд сургууль, цэцэрлэгүүд бохироо татан зайлуулах төхөөрөмжгүйн улмаас хүйтэн сэрүүний улиралд бага насны хүүхдүүд гадаахь 00-д бие засахад ихээхэн хүндрэлтэй, хүүхдүүд даарах, өвчин тусах эрсдэл ихтэй байжээ. Олон жил энэхүү тулгамдаад байсан асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд санал хүсэлтээ өгч, тосгоны захирагч, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар албан бичиг явуулсаар энэ намар уг асуудлыг Мандал сумын удирдлагууд шийдвэрлэж, сумын өөрийн нөөц хөрөнгөөр бохир соруулах машин авч тосгоны захирагчид хүлээлгэн өгчээ. Ингэснээр хүйтэн сэрүүний улиралд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд тав тухтай суралцах нөхцөл бүрджээ.
Ч.Отгонцэцэг
Related news