Гамшгаас хамгаалах чиглэлээр оюутан сурагчдад сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-04 20:08:22
Архангай /МОНЦАМЭ/. Энэ жил Архангай аймагт команд штабын сургууль явуулна. Өмнө нь 2012 онд зохион байгуулж байсан юм. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд ОБЕГ-аас аймгийн 11 мэргэжлийн албаны 250 бүрэлдэхүүнд 33 цагийн, ерөнхий боловсролын 2, 3, 4-р сургууль, Ирээдүй цогцолбор сургуулийн нийт 2040 сурагчдад 12 цагийн танхимын болон дадлагын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар гамшгаас хамгаалах албадад гамшгаас хамгаалах хууль, тогтоомж дүрэм журам, эрх зүйн акт, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, Эрэн хайх, аврах ажиллагаа, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, Ерөнхий зориулалтын болон Тусгай чиг үүргийн мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүрэг, хүн нэг бүрийн хувийн бэлтгэл, хөдөлмөр хамгааллын хувцас, үүргэвчний иж бүрдлийг бүрдүүлэх талаар мэдээлэл өгсөн байна. Харин сурагчдад гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүйн талбайд хэрхэн байрлах талаар мэдлэг дадлага олгосон байна.

Б.Гэрэлт-Од
Related news