Цэрэгт татагдагсад эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах нь элбэгшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг өчигдөр зохион байгууллаа. Нийт 11 сумын 18-25 насны 127 цэрэгт татагдагсад эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт орсон байна. Энэ жилээс цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг нарийвчилсан шинжилгээнүүдээр авч байхаар болсон байна. Өөрөөр хэлбэл, цэрэгт татагдагсад сум, аймаг, хот гэсэн гурван шатны эрүүл мэндийн үзлэгт орж байж цэргийн албанд тэнцэнэ.
Цэргийн насны залуучуудыг цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, ЭХО, зүрхний бичлэг, элэгний В,С вирус, сахар, ДОХ, тэмбүү зэрэг шинжилгээнүүдийг дэлгэрэнгүйгээр авчээ. Эмнэлгийн үзлэгт орсон нийт 127 цэрэгт татагсдын 20 орчим хувь нь цусны даралттай, зүрхний хэм алдагдалтай, судасны бүдүүрэлттэй, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй, жингийн илүүдэлтэй гэсэн шалтгаануудаар хасагдсан байна.
“Сумуудын ЗДТГ-ын дарга, баг сумын эмч, эцэг эхчүүд цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулж эрүүлжүүлэх эмчлэх ажил дээр хамтарч ажиллахгүй, хариуцлагагүй хандаж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан иргэн өөрөө цэргийн албанд явах дуртай ч биеэ эрүүлжүүлээгүй, эцэг эх, сумын удирдлагууд анхаарлаа хандуулаагүй байгаа нь цэргийн албанаас хасагдах нэг шалтгаан болж байгаа юм. Цаашид энэ ажлыг сумандаа нэгдсэн байдлаар зохион байгуулаад ч болов иргэнээ эрүүлжүүлэх хэрэгтэй байна” хэмээн аймгийн Цэргийн штабаас мэдээлж байна.
Энэ удаагийн цэрэг татлагын ажилд Хашаат сум цэрэгт татагдагсдынхаа бичиг баримтын бүрдүүлэлт, эрүүл мэнд зэрэг асуудал дээр маш хариуцлагатай хандсан бол аймгийн төв Эрдэнэбулган сумын ЗДТГ хариуцлагагүй ханджээ.
Маргааш буюу энэ сарын 14-нд 2016 оны II ээлжийн цэргүүдээ хүлээж аваад, 15-ны өглөө шинэ цэргүүдээ Улаанбаатар хот руу хүргэж өгч, хуваарилах юм байна.

Б.Гэрэлт-Од