Хуулиа дээдлэе аян өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:06:39

Баянхонгор аймгаас жил бүр зохион байгуулдаг “Хуулиа дээдлэе” аяныг “Хүүхдийн эрх ба эцэг эхийн үүрэг хариуцлага” сэдвээр аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 5-н хүртэл нэг сарын хугацаатай өрнөжээ.

Аяны хүрээнд “Хүүхдийн дуу хоолойг сонсоцгооё” санал хүсэлтийн хайрцагийг Баянхонгор сумын ЕБС-иудаар тусгай удирдамжийн дагуу аялуулсан байна.

Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад тусгай хуваарийн дагуу “Хүүхдийн эрх ба эцэг эхийн үүрэг хариуцлага” сэдвийн хүрээнд лекц, сургалт зохион байгуулжээ. Мөн нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлж ажиллах зорилгоор хүчирхийлэлд өртөгч хүүхэд, хүүхдээ хүчирхийлэгч эцэг эхчүүдийн судалгааг Цагдаагийн газар, багийн нийгмийн ажилтнуудтай хамтран гаргаж байгаа аж.

 

Б.Мөнхзул

Related news