Ургац арвин авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:07:27

Баянхонгор аймгийн 2015 оны ургац хураалтын ажлыг Баянхонгор аймагт богино хугацаанд явуулж, түрүү оныхоос 1000 орчим тн-оор илүү ургац хураан авчээ.

Тус аймагт ургац хураалт 10 дугаар сарын 15-нд дууссан бөгөөд аймгийн хэмжээгээр 893.1 га талбайгаас 6048.3 тонн  ургац авсан байна. Тодруулбал,  21.8 тонн арвай,  2781.1 тонн төмс, 2133.7 тонн хүнсний ногоо, 1109.7 тонн тэжээлийн ургамал тариалснаа хураажээ.

Б.Мөнхзул

Related news