Какурюү, Тэрүнофүжи нар тус бүр 2 унаатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-13 10:16:10

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн тав дахь өдөр 71 дэх Их аварга Какурюү, сэкивакэ Миёогирюү-д, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, комосүби Точиношини-д тус тус унаснаар тэд 3 даваа, 2 унаатай боллоо.

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё Фүкока хотын спорт цогцолборт болж байгаа бөгөөд одоогийн байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Котошёогикү, маэгаширагийн 4-өөс барилдаж буй Икио, М-15 Чиёотори гэсэн дөрвөн бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.

Тэргүүлэгчдийн араас озэки 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 4 даваа, 1 удаатай нэхэж байгаа юм. Энэ өдөр озэки Кисэносато М-1 Ичиножёогоор дөрөв дэх даваагаа авчээ. Ичиножёогийн хувьд нэг ч даваа аваагүй байна.

Башёгийн хоёр дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийг давсан Египетийн сүмоч Оосүнаараши өчигдөр озэки Гоэйдод дийлдэж нэг даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Д.Өлзий

Related news