Мэргэн буудагчид 9 медальтай эх орондоо иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-13 10:35:48

Ази тивийн аварга шалгаруулах  буудлага спортын III тэмцээн энэ сарын 2-12-нд Кувейт улсад шилдгүүдээ тодруулсан юм.

Манай тамирчид нийт таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо иржээ. Энэ удаагийн тэмцээнд нийт 32 орны 1500 тамирчин, дасгалжуулагчид ирж оролцсон байна.

Медаль хүртсэн тамирчид:
1. О.Гүндэгмаа хийн гар бууны дасгалд  - мөнгөн медаль
2. Н.Шинэ-мөрөн хийн гар бууны залуучуудын насны ангилалд – мөнгөн медаль
3. О.Төгөлдөр стандарт гар бууны төрөлд – хүрэл медаль 
4. Ч.Нарантуяа 3 байдал дасгалд – мөнгөн медаль
5. Т.Золжаргал, О.Есүгэн, Э.Энхмаа нар багаараа 3 байдлын дасгалд – мөнгөн медаль
6. Г.Буянбаатар, Ш.Буянзаяа, Б.Ган-Очир нар багаараа стандарт гар бууны залуучуудын ангилалд – хүрэл медаль
7. Т.Золжаргал, Э.Энхмаа, О.Есүгэн нар хэвтээ 60 буудлагын төрөлд - хүрэл медаль
8. О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа спорт гар бууны төрөлд – хүрэл медаль
9. Н.Шинэ-мөрөн, Б.Ариунзул, Ц.Мишээлнар хийн гар бууны төрөлд – мөнгөн медаль тус тус хүртжээ.

Д.Өлзий

 

Related news