Бүрд суманд шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:42:41

Өвөрхангай аймгийн Бүрд суманд Эрүүл мэндийн төв баригдаж ашиглалтад орлоо. Төрөх, хүүхэд, халдварын зориулалтын 13 ортой, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх орчин үеийн чанарын шаардлагад нийцсэн энэхүү эмнэлгийн барилгыг улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагаан бургалдай ХХК барьж гүйцэтгэжээ.

Бүрд сум нь аймгийн төвөөс 136 км зайд орших бөгөөд жилд 30 орчим эх амарждаг гэнэ.  Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор энэ тоо нэмэгдэх боломжтой хэмээн сумын эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ сар аймгийн эрүүл мэндийн салбарын хувьд багагүй түүхэн үйл явдалтай онцлог сар болж байгаа ба тодруулвал Уянга сумын Жаргалант багт 10 ортой Эрүүл мэндийн төв, Арвайхээр хотод БОЭТ-ийн Халдвар сүрьеэгийн эмнэлэг шинээр баригдаж нээлтээ хийгээд байгаа юм. 

Б.Батчимэг

Related news