Ази тивийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны тоглолт маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-13 16:25:47

Монгол Улсад зохион байгуулах Ази тивийн футзалын XIY тэмцээний эрхийг авах урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолт маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо.

Буянт- Ухаа спортын ордонд болох тус тэмцээний техникийн хурлыг Азийн Хөлбөмбөгийн Холбоо /АХБХ/-ны тоглолтыг зохион байгуулагч /Коммиссар/ Жэйсин Мутиа ахлан явууллаа.

Техникийн хурлын дараа бүх багуудын нэгдсэн хэвлэлийн хурал болж, зохион байгуулагчид нь энэ хэсэгт багтсан 5 багаас зөвхөн хоёр нь ирэх жил Узбекстан улсыг зорих эрхийг авна гэдгийг онцолж байв.

Багууд хуваарийн дагуу Буянт-Ухаа спортын ордонд бэлтгэлээ хийж байгаа юм. Тэмцээн бямба гарагт албан ёсоор эхэлж энэ сарын 14-19-нд үргэлжлэх бөгөөд өдөр бүр 17 болон 20 цагаас тоглолт болно.

Д.Өлзий

Related news