Багш нар өдөр бүр эргүүл хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилтнуудыг эргүүл хяналт шалгалтаар ажиллуулахаар боллоо. Эргүүл хяналтыг энэ сарын 13-наас эхлэн 6 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хийх юм. Энэхүү ажлын гол зорилго нь оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол гэмтэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаалах, багш сурган хүмүүжүүлэгч нарын сурагчдад тавих хяналтыг сайжруулж, хүүхдийн эрхийг хамгаалахад оршиж байгаа ажээ.
Эргүүл хийж байгаа багш нар 20.00-00.00 цагийн хооронд явганаар эргүүл хийх ба үүрэг гүйцэтгэх хугацаандаа гудамж талбай олон нийтийн газар, сургууль, дотуур байр орчмоор эргүүл хийж, баар үйлчилгээний болон цахим тоглоомын газруудад насанд хүрээгүй хүмүүс үйлчлүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, элдэв гэмт хэрэг, зөрчилд холбогдох, цахимд тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, орой үдшийн цагаар гадуур хэсэг бүлгээрээ бөөгнөрч цугларсан оюутан, сурагчдын шалтгаан нөхцөлийг тодруулах, шаардлагатай арга хэмжээг авах, зөвлөгөө өгч туслалцаа үзүүлж ажиллах юм байна.
Багш нар эргүүл хяналтаар ажилласнаар оюутан сурагчдыг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, сургалтын байгууллагад суралцаж байгаа оюутан, сурагчдыг үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, гарч болох эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж, хүүхэд оролцсон болон хохирсон хүүхдийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч, гэмт хэрэг, зөрчилгүй сургууль, анги хамт олон болох зэрэг үр дүн гарна гэж үзэж байна. Мөн эрүүл аюулгүй ээлтэй орчин бүрдэж, хүүхэд хамгааллын болон эрхийн тухай хуулиудын хэрэгжилт хангагдах юм байна.
Энэхүү ажлыг Эрдэнэбулган сумын гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран эхлүүлжээ.

Б.Гэрэлт-Од