Архангай аймгийн 2017 оны тодотгосон төсвийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-15 15:17:18
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж аймгийн 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. 2017 оны орон нутгийн төсвийн нийт орлогыг 8820,027,6  мянган төгрөгөөр,  тусгай зориулалтын шилжүүлгийн өөрийн орлогыг 142,146,3 мянган төгрөгөөр, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг 57 тэр бум 314 сая 853.8 мянган төгрөгөөр тус тус баталлаа.

Аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн зарлагыг 66 тэр бум 277 сая 27,7 мянган төгрөг байхаар батлав.

ИТХ-ын ээлжит бус хуралдаанд нийт 39 төлөөлөгч ирэхээс 30 төлөөлөгч ирж хурал 76.9 хувийн ирцтэй хуралдлаа.

Б.Гэрэлт-Од
Related news