Сурагчдад статистикийн мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:32:27

Монгол Улсад Статистикийн алба байгуулагдсаны 91 жилийн ойн өдөр  11 дүгээр сарын 11-нд тохиолоо.

Тус өдөр Статистикийн хэлтсээс Арвайхээр сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт нэг цагийн хичээлийг зааж, статистикч мэргэжил болон статистикийн үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл олгосон юм. Статисткийн хэлтсээс уг хичээлийг сүүлийн гурван жил тэмдэглэлт өдрөө зааж байгаа бөгөөд сурагчид аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх статистикийн мэдээлэлтэй байх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Мөн сурагчдын дунд  “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж, 40 гаруй хүүхэд оролцсоноос ЕБ-ын 4-р сургуулийн сурагч Ч.Наранчулуун түрүүлж, Мэргэд сургуулийн сурагч Ж.Мөнгөнцэцэг удаах байр эзлэн шагналын эзэн боллоо.

Б.Батчимэг

Related news