Хатгалгаа өвчинтэй тэмцэх сарын аяныг зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛДэлхийн хатгалгаатай тэмцэх өдрийг Хөвсгөл аймагт өнгөрсөн оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил тус өдрийг угтан сарын аян зарлажээ.
Аяны хүрээнд эцэг эхчүүдэд мэдээлэл олгох зорилгоор Мөрөн сумын цэцэрлэгүүдийн дунд дэвжээ тэмцээн зохион байгуулж эцэг эхчүүд идэвхитэй оролцжээ. Мөн Шинэ-Идэр, Цагаан-Уул сумын хүн эмнэлэгүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь хүргэсний зэрэгцээ шинээр төгссөн эмч нарыг ажлын байрны дагалдан сургалтанд хамруулсан байна.
Шинээр төгссөн сумдын эмч нар Нэгдсэн эмнэлэгт хатгалгаа өвчний шинж тэмдэг, хүндрэх тохиолдол, цаашид анхаарах, урьдчилан сэргийлэх зэрэг онол дадлагыг хавсран хийсэн нь орон нутагтаа очоод ажиллахад илүү үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа ажээ.
Б.Гантуяа