Архангай аймагт Авто тээврийн төв ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Авто тээврийн төвийн барилга шинээр ашиглалтад орлоо. Энэхүү барилга нь нийт 3000 м2 талбайтай бөгөөд иргэдэд авто тээврийн үйлчилгээ болон авто машины оношлогоо, илгээмж тээвэрлэлт, халуун хоол, жолооч нарын хонох дулаан өрөө зэрэг үйлчилгээг 24 цагийн турш иргэдэд үзүүлэх юм. Орчин үеийн өнгө, загвар бүхий, хоёр давхар энэхүү барилгыг Архангай аймгийн Ж.Нэргүй захиралтай "Гурван тамир" ХХК, улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэлээ.
Авто тээврийн төв ашиглалтад орсноор баруун аймгийн зургаан автобус ирж буцах нийт 12 удаагийн явалт бүрдээ тус төвд бүртгүүлэн түр зогсолт хийж байх юм байна. Энэ нь Архангай аймагт тодорхой хэмжээгээр орлого орох боломж гэж харж байгаа юм.
Мөн авто тээврийн үйлчилгээний соёлтой үйлчилгээг нэвтэрлээ хэмээн харж, цаашид Цэцэрлэг-Мөрөнгийн чиглэлд улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ажил болгох тухай Авто тээврийн үндэсний төвийн дарга нээлтийн үеэр хэлж байлаа.
Авто тээврийн төвийн оношлогооны хэсэг нь суудлын жижиг тэргээс эхлэн том оврын бүх төрлийн авто машины оношлогоог хийх хүчин чадалтай болсон бөгөөд өдөрт 50-60 авто машиныг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр оношлох юм байна.
Архангай аймагт жилдээ 10000 гаруй тээврийн хэрэгсэл оношлогоонд ордог байна.

Б.Гэрэлт-Од