Орхон багийн 40 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн алтны уурхайд хууль бус алт олборлолт, байгаль орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор байнгын ажиллагаатай хяналтын постыг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн ажиллуулсан. Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээр таван далан, 30 км цэвэр усны шугам, шуудууг засварлуулж, уурхайгаас гарч байгаа хаягдал усыг цэвэршүүлэх, тунгаах төхөөрөмжийг суурилуулан усны бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн байна.
Энэ онд байгаль орчны орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан 31.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 10.2 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг гүйцэтгүүлжээ.
Цэнхэр сумын Орхон багт “Монгол газар” болон “Эм Жи Эйч” ХХК-ийн MV-005529, MV-002426 MV-002427, MV-009258, MV-007207 тусгай зөвшөөрлийн талбайд ажил туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан 12 аж ахуйн нэгж, 7 иргэн алт олборложээ. Харин “БНМС ХХК, “Голден хаммер” ХХК, “Алтай голд” ХХК, “Батбродерс” ХХК-иуд Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 д заасан бичиг баримтын бүрдлийг хангаагүй тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, угаах төхөөрөмж, техник хэрэгслийг лацадсан байна.

Б.Гэрэлт-Од