Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөрт 1000 гаруй иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнөөдөр “Хөдөлмөрийн өдөрлөг”-ийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, ФЛОМ байгууллагатай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар ЗГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан мэдээлэл өгч, олон улсын төсөл хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэн, ААН-ийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, ажил олгогч байгууллагууд, ажил хайгчдад хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны мэдээлэл, зөвлөгөө өгөх, зуучлах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүллээ.
ХХҮГ-аас хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор залуу малчин, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гээд зургаан хөтөлбөрт нийт 1100 хүн хамрагдаж, шинээр ажлын байрыг бий болгож, тодорхой хэмжээгээр орлогоо нэмэгдүүлсэн байна. Мөн аймгийн ХХҮГ-ын хөдөлмөрийн хэлтэст 1200 гаруй ажлын байрны захиалга ирсэн бөгөөд мөн энэ тооны хүнийг ажлын байранд зуучлан оруулжээ.

Б.Гэрэлт-Од